Хайрын ханасан уусмал


1999 онд Хөх хотын хэвлэх үйлдвэрт хэвлэсэн, 181 хуудастай. 80 орчим шүлэг, Эр цэргийн дууль, мөн Хөхөө ижийн зар, Цоомой, Дуламсүрэн, Хандармаа зэрэг найраглал багтсан.

 







ХАЙРЫН ХАНАСАН УУСМАЛ

     

Мэргэдийн судар шившиж

                        ардын дуу шивнэхэд

Мөрийтэй тоглоом шиг амьдралаас

                        амжиж шүүрсэн Аз минь

Мэнгэний чинь өнгө

                        Долоон Бурханд тодроход

Миний чацуут Од

                        уулга алдан дайвалзсаан

Тэнгэр газар хямрааж

                        учирсан хойно хоёул

Тэрхийнхээ голын рашаанаас

                        тэнхээгээрээ залгилъя

Тив ертөнц товлож

                        зуун алгасч учирсан хойно

Тэсийнхээ голын долгистой

                        гүйхээрээ хөөцөлдье

Амь тэнссэн

                        нарны цөм шиг дурлалд

Алсын одод жороолж

                        сар туйвна

Далай аятай мэлтэлзэх

                        хайрын ханасан уусмалд

Дэлхий шал согтуу

                        тэнгэр халамцуу дайвна

Жаргалтай хайрын дуулианд

                        уулс талцан шүргэлцэж

Замбуулингийн унага

                        тоосоороо зэрэг тоглоно

Жалга жалгын усны

                        гижиг хүрэн цовхчиж

Жаран хэлийн шувуухай

                        найрал дуулж цэнгэнэ

Хайрын түймэр тавилаа гэж

                        тамд асуугдаж

Хамаг бурууг тохоход

                        сэтгэл уужирна

Хайрын өмнө гэмтэн байх шиг

                        жаргал гэж үгүй ээ

Хажуугаас диваажин өөгшүүлж

                        бидэн хоёрыг чангаана

Хайр солир мэт жин дарж

                        дэлхий хотолзоно

Хамаг сэтгэл жингүйдэж

                        үүлс дайвалзана

Хүнд хөнгөний тэнцвэр

                        зүүний үзүүр мэт ээ

Хөөрхий зүрх зүүний үзүүр

                        тэмтчих дусал мэт ээ

Далай шиг мэлтэлзэх

                        хайрын ханасан уусмал

Даанчиг их дурлалаас

                        нэрсэн болоод дундрамгүй

Даргилах цай, өрдөх гал шиг

                        хайрын ханасан уусмал

Даанчиг дэврүү сэтгэлээс

                        тогтсон болоод зөөгтөмгүй ...

Мэргэдийн судар шившиж

                        ардын дуу шивнэхэд

Мөрийтэй тоглоом шиг амьдралаас

                        амжиж шүүрсэн Аз минь

Мэнгэний чинь өнгө

                        Долоон Бурханд тодроход

Миний чацуут Од

                        уулга алдан дайвалзсаан

1995.11.21  Улаанбаатар



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


Дууны сайхан Дууны сайхан
Дууны сайхан
(3 өдрийн өмнө)
ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(1 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ