ӨВӨӨ

Өвөг эцэг Батын Санж таныхаа ачлалын хариуд

ӨВӨӨ

Авсан ээж

     төрсөн эх шиг агсагдаж

Аав чихэнд

     миний нэрийг шивнэхэд

Арван тавны сар

     дүүрэгтээ багтахгүй мэлтэлзэж

Ачийгаа үзсэн өвөө

     жингүйдэж байсаан

Айл үлдээлгүй зарлаж

     хавхаа хий үсэргэж

Айраг хөхүүртээ буцлам

     хуурай агсамнаж байсан

Агтны сор

     арилжаа хээрийг зүслэн

Аанай л өөрөө

     мөнхөрсийм шиг сагсуурсаан

Азын мэргэн зоосны

     есөн цагаан шившиж

Алтан ембүү дэргэдээс

     хормой дүүрч асгарахад

Гунан шарын бяр

     цээжинд нь амтагдаж

Гурван усны нэрмэл шиг

     дотроосоо шатаж байсаан

Сар наранд тавьсан

     хөл хорионы дээс

Шар эсгий үүдээ

     чимээгүй манасан цээр

Дэлхийн хүнээс харамласан

     цөлх өвөөгийн хайр

Дээлтэй гэзэгтэй их монгол

     ачдаа л сөхөрч явсаан

Авсан ээж

     төрсөн эх шиг агсагдаж

Аав чихэнд

     миний нэрийг шивнэхэд

Арван тавны сар

     дүүрэгтээ багтахгүй мэлтэлзэж

Ачийгаа үзсэн өвөө

     жингүйдэж байсаан

 1996.9.12


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли