Профессор ба оюутан А.Эйнштэйн


Профессор ба оюутан А.Эйнштэйн

Нэгэн их сургуулийн профессор оюутанд асуулт тавьжээ.
Профессор: Бурхан сайн уу?
Оюутан: тийм ээ.
Профессор: Сатан /чөтгөр/ сайн уу?
Оюутан: Үгүй ээ.
Профессор: Энэ дэлхий дээр, ертөнцөд гай зовлон байдаг уу?
Оюутан: Тийм ээ.
Профессор: Гай зовлон хаа сайгүй тохиолдож байдаг. Гэтэл Бурхан бүхнийг бүтээсэн гэдэг биз дээ?
Оюутан: Тийм ээ.
Профессор: Хэн тэр гай зовлонг бүтээсэн юм бол?
Оюутан: .......
Профессор: энэ дэлхий дээр гаж буруу үзэгдэл, дээрэнгүй ёс журам, өвчин зовлон, харанхуй бүдүүлэг ёс бүгд оршин байдаг биз дээ?
Оюутан: Тийм ээ, эрхэм ээ.
Профессор: Тэгээд хэн энэ бүхнийг бүтээсэн болж таарч байна вэ?
Оюутан: ......
Профессор: Эргэн тойрныхоо ертөнцийг танин мэдэх 5 мэдрэмж хүмүүнд байдаг гэж шинжлэх ухаан нотолдог. Хүү минь чи хэзээ нэгэнтээ Бурханыг харж байв уу?
Оюутан: Үгүй ээ, эрхэм,ээ.
Профессор: Хүү минь чи Бурханы дуу холойг хаа нэгэнтээ сонсож байв уу ?
Оюутан: Үгүй ээ, эрхэм ээ.
Профессор: Чи хэзээ нэгэнтээ Бурханыг мэдэрч үзсэн үү? Түүнийг амталж ч юм уу үнэрлэж үзсэн үү?
Оюутан: Үгүй байх гэж эмээж байна, эрхэм ээ.
Профессор: Тийм байж. Тийм атлаа түүнд итгэсээр л байгаа юм уу?
Оюутан: Тийм ээ.
Профессор: Саяын баримтуудад тулгуурлан дүгнэлт хийх юм бол Бурхан байхгүй гэж шинжлэх ухаан нотлох болно. Чамд үүнийг эсэргүүцэх ямар нэгэн баталгаа байна уу?
Оюутан: Үгүй ээ, профессор, надад зөвхөн итгэл л байна.
Профессор: Яг зүйтэй. Энэ Итгэл гэдэг чинь шинжлэх ухаанд ноцтой асуудал учруулж байдаг юм.
Оюутан: Эрхэм ээ, хүйтэн байдаг уу?
Профессор: Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг хүйтэн байдаг, чи даарч үзээгүй юм уу?
Залуугийн асуултыг сонссон оюутнууд нир хийтэл инээлдэв.
Оюутан: Эрхэм ээ, бодит байдал дээр хүйтэн гэж байдаггүй юм. Хүйтэн хэмээн бидний үзэж байгаа үзэгдлийг физикийн хулийн дагуу авч үзэх юм бол хүйтэн гэдэг ойлголт нь бодит байдал дээр дулаан байхгүйг л тодорхойлж байгаа юм. Хүнийг болон өөр ямарваа нэгэн эд зүйлийг судлахдаа тэдгээрт эрчим хүч байгаа эсэхийг болон тэдгээрийн эрчим хүч дамжуулах чадварыг судалдаг. Фаренгетийн дагуу - 460 хэмийг туйлын тэг гэж тооцдог бөгөөд үүний дагуу – 460 хэмд ямар ч дулаан байхгүй гэж тооцдог юм байна. Хүйтэн гэж бодитоор байхгүй. Дулаан байхгүйг мэдрэх мэдрэмжээ бид тэгэж нэрлэдэг юм.
Танхим чимээгүй болов.
Оюутан: Эрхэм ээ, харанхуй байдаг уу?
Профессор: Мэдээж байдаг, шөнө гэдэг харанхуй биш өөр юу болж таарах вэ?
Оюутан: Эрхэм ээ, та дахиад л буруу тодорхойлж байна. Харанхуй гэж байдаггүй, харанхуй гэдэг нь гэрэл байхгүйг л хэлдэг. Бид гэрлийг судалж болно, харин харанхуйг судалж болохгүй. Бид Ньютоны хуулийг ашиглан гэрлийн хурд, долгионы уртыг хэмжиж болох ч харин харанхуйг хэмжих боломжгүй. Жирийн гэрлийн туяа харанхуй ертөнцөд нэвтрэн орж түүнийг гэрэлтүүлж чадна. Ямар нэгэн орон зайд хэр зэрэг харанхуй байна гэдгийг та хэрхэн хэмжих вэ? Үүний тулд та гэрлийн хүчин чадал тухайн орон зайд хэр зэрэг их байгааг хэмжинэ биз дээ? Тийм биш гэж үү? Тиймээс харанхуй гэдэг ойлголт нь хүмүүсийн гэрэл байхгүйг тодорхойлох гэж гаргасан ойлголт юм. Эрхэм ээ, та хэлээч, үхэл гэж бий юу?
Профессор: Мэдээж бий. Амьдрал байдаг, түүний нөгөө тал болох үхэл гэж байдаг.
Оюутан: Профессор оо, таны нотолгоо дахиад л буруу байна. Үхэл гэдэг нь амьдралын нөгөө тал нь биш, харин амьдрал үгүйг тодорхойлж байгаа үг юм. Таны шинжлэх ухааны баталгаанд маш том ангал үүслээ дээ.
Профессор: Залуу минь та үүгээрээ юу хэлэх гээд байна вэ?
Оюутан: Профессор оо, та оюутнууддаа хүн сармагчнаас үүссэн гэж заадаг. Та тэр хувьслыг өөрийн нүдээр харж үзсэн үү?
Яриа хааш эргэж байгааг гадарлан профессор толгой сэгсрэн инээмсэглэж зогсов.
Оюутан: Энэ үйл явцыг хэн ч өөрийн нүдээр хараагүй болохоор таныг эрдэмтэн гэхээс илүүтэй лам гэмээр юм байна.
Танхим дүүрэн инээд нирхийв.
Оюутан: Энд байгаа хүмүүсээс профессорын уураг тархийг харсан юм уу, барьж, сонсож, үнэртэж үзсэн хүн байна уу?
Оюутнууд инээлдсээр байлаа.
Оюутан: Хэн ч тэгээгүй бололтой, тийм болохоор шинжлэх ухааны баримтан дээр тулгуурлан дүгнэлт гаргах юм бол профессорт уураг тархи байхгүй гэсэн дүгнэлт гарч байна. Таныг хүндэлж явдаг ч зааж сургаж байгаа зүйлд тань хэрхэн үнэмших вэ?
Танхим чимээ аниргүй нам гүм боллоо.
Профессор: Би бодохдоо та нар зүгээр л надад итгэх хэрэгтэй байх.
Оюутан: Яг тийм. Бурхан хүн хоёрыг холбож байдаг цорын ганц зам бол Итгэл юм.
Профессор суудалдаа суув.
Тэр оюутныг Albert Einstein /Алберт Эйнштэйн/ гэдэг байв

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


Дууны сайхан Дууны сайхан
Дууны сайхан
(3 өдрийн өмнө)
ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(1 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ