ХАРЬ ГАЗРЫН ЭМЭЭ


Эмээ бид хоёр

Харь элэгтэй

Инээх, зангах ийм л

Яриа хөөрөөтэй

Эмээ бид

Хэлээр биш

Элгээр ойлголцоно

Эмээ бид

Үгээр бус

Сэтгэлээр ярилцана...

Энх тайвныг

Ээждээ бэлэглээд

Дайныг хүү нь

Аваад явжээ

Эрх чөлөөг

Гэргийдээ дурсгаад

Дайснаар нөхөр нь

Амиа сольжээ

Амьдралын өглөг

Сайн сайхан

Алаг үр

Эр нөхөр,

Аль эсвэл

Хар хилэнц

Амьдын зовлон

Дайн дажин,

Өнөөдөр харин

Үнэний ялалт

Өгөөмөр амьдрал

Үүрдийн жаргал,

Аль алийг нь

Буурал эмээ

Алган дээрээ

Барьж үзжээ

Эмээ наятай

Эмгэг хуучтай

Эмнэлэгт гэртэй

Эргэлт цөөтэй

Тэрүүхэндээ бид хоёр

Наалдуу янзтай

Тэгээд бас

"Найзууд" хочтой

Арван есхөн нас - цэцэг гэж

Намайг өхөөрдөнө

Алив охин минь дэгдээрэй гэж

Энэ тэрхэнд хөдөлгөнө

Эмээ надад хүндтэн

Ижий шиг минь дотно

Эмээ бид хоёр

Элэг нэгтэй , хамт уйлна

Эмээ бид хоёр

Сэтгэл ижилтэй,цуг инээнэ

Хорвоогийн хүн ижилхэн уян

Хоёр биеэ адилхан хайрлана

Хэл энд хэрэг болохгүй

Хэнтэй ч би зүрхээрээ ярилцана...

Эдгэрээд би гардаг юм баина

Эмээгээ үнсээд уйлдаг юм байна

Хоёул ойлголцох энэ хэлээр

Хорвоотой салах мэт хайлдаг юм байна

Эмээд үр нь үгүйлэгджээ, би ажлаа

Эмээд эргэлт цөөджээ, би анзаарлаа...

Нартай уралдаад эргэчихье гэх шиг

Эмээдээ би гүйж хүрнэ

Надгүй л бол хэцүүдэх юм шиг

Эртэлж босоод яарч очно

Нас буянаа үнэн голоосоо

Надад цөмийг нь шилжүүлж өгнө

Хайраа өгч дуусгая гэх шиг

Харамгүй шавхан тарааж сууна...

Арав дахь өдрөө аанай л

Эмээдээ гүйж хүрлээ

Аав ээжийн ирүүлсэн

Зурвастай явж очлоо

Эмээ өрөөндөө байсангүй

Эл хульхан дүнсгэр

Эмээ хэвтэртээ байсангүй

Эзэнгүй орны пүрш...

Эмээ, хөөрхий эмээ

Харь газрын буурал эмээ

Эцэг эхээсээ, өөрөөсөө

Эх нутгаасаа эргэлт авчирлаа

Эмээ!

 

1980 он Дрезден


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли