БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ


Г.Лхагваа: Бурхан Будда, Чингис хаан, суут Эйнштейн нар нэг л хэлээр, Оршихуйн хэлээр ярьдаг 

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваатай ярилцлаа.

- Таны “Квант боловсрол, квант эмчилгээ” ном саяхан хэвлэгдлээ. Квант гэдэг үгийн утгаар ярилцлагаа эхлэх үү?

Квант нь ухамсрыг зааж байгаа юм. Ухамсрын боловсрол нь оюун ухааныг орхиж цаана нь гарах гэсэн үг. Квант эмчилгээ нь ухамсрын төвшинд явагдах юм.

 - Одоогийн боловсролоос ялгагдах онцлогийг нь уншигчдад маань тайлбарлаж өгөөч.

Өнөөгийн дэлхийн боловсрол бол оюун ухааны боловсрол юм. Энэ нь бие махбодь, тархи толгойны төвшний боловсрол гэсэн үг. Хөгжил нь хязгаарлагдмал учир хүнийг хөгжүүлэх боломжгүй гэж хэлж болно.

- Тэгвэл оюун ухааны боловсролын системээс яагаад суут хүмүүс төрөөд байна вэ? Таны ярьж байгаагаар бол ийм хүмүүс төрөх боломжгүй юм биш үү?

- Тийм, төрөх боломжгүй л дээ. Суутнууд боловсролын системээр дамжсан хэдий ч шууд утгаараа энэ системийн бүтээгдэхүүн биш. Тэд ухамсрын өндөр төвшнөөс ирсэн хүмүүс. 99 хувийг нь эзлэх энгийн хүмүүсээс ялгаатай нь ухамсрын хүмүүс бол авъяасын генийг тээгсэд юм.

 - Авъяасын гени олдоогүй гэдэг шүү дээ…?

- Тийм, олдоогүй, гэхдээ байгаа. Өнөөгийн аргаар бие махбодийн генийн төвшинд хайвал олдохгүй.

 - Яаж хайх нь зөв бэ, тэгвэл…?

- Буддизмд хүнийг бүрэн бүтэн байдлаар авч үзэж томъёолсон байдаг. Тухайлбал, бодгаль хүнийг эр, эм бэлгийн эс нийлэх, дээр нь таван махбодь (шороо, ус, гал, хий, огторгуй), сүнсний нэгдэл гэж үздэг. Материйг үүсгэгч таван махбодийг өнөөгийн физикт эгэл бөөм гэдэг. Энэ хоёр ойлголт огт зөрүүгүй таардаг. Харин хүнийг өнөөгийн биологийн ухаанд эр, эм бэлгийн эс нийлсэн байдлаар дан ганц генетикийн талаас нь авч үздэг. Энэ дагууд хүмүүнд эцэг эхээс удамшсан генийн тухай л яригдана. Энэ нь одоогоор олдоод байгаа нийт геномын гуравны нэг юм. Энд буддизмын хүний томъёоллын гуравны хоёр нь алга байгааг харж байгаа биз.

Чухамхүү шинжлэх ухааны ойлгож мэдэлгүй орхисон тэрхүү хүний үүслийн энергийн гаралтай 70 шахам хувьд авъяасын болон олдоогүй байгаа бүх “энергийн гени” хадгалагддаг. Үүнийг хүний энергийн мэдээлэл = үйлийн үр = далд ухамсар гэнэ. Удамшдаг зүйл маань энэ. Ухамсрын өндөр төвшнөөс суутны гени тээж ирсэн хүмүүст замыг нь заагаад өгчихөөр тэд нийгмийн хөгжлийг түүчээлэгсэд болдог. Түүнээс биш өнөөгийн боловсролоор бүх хүнийг хөгжүүлж суутан болгох боломжгүй. Моцарт, Бетховен, Ван Гог, Ньютон, Эйнштейн, Пушкин гээд бидний мэдэх олон алдартан авъяасын гени, суутны гени тээгсэд. Айлын 10 хүүхдэд ижил зүйл нэг ч байхгүй шүү дээ. Тэдний үс, сормуусны өтгөн шингэн, авъяас сонирхол ч өөр өөр.

- Ухамсрын тухай илүү тодруулж хэлж өгнө үү, энгийн олонд бол их л ойлгомжгүй санагдаад байна…?

- Ухамсар нь хүн, гараг эрхэс, ертөнцүүд ороод орчлонгийн бүх юмны хөгжлийн хэмжүүр юм. Хүмүүн бид гурван хэмжээст оюун ухааны төрөлтөн. Хөгжилгүй гэсэн үг. Ертөнцийн тухайд бол 300 орчим хэмжээс бий гэж вед болон буддизмд үздэг. Энэ нь ухамсрын тодорхой төвшнүүд нэг хэсэг хэмжээсийг бий болгодог гэсэн үг. Зэргэлдээ ертөнцүүд өөр хоорондоо хэмжээсээрээ буюу ухамсрын төвшнөөрөө ялгагддаг. Энэ нь тэдгээрийн хөгжлийг тодорхойлж байгаа хэрэг.

- Тэгвэл хөгжил гэдэг ойлголт хичнээн өндөр байшин сүндэрлүүлсэн ч юмуу нийгмийн нийт бүтээгдэхүүний нэг хүмүүнд ногдох хэмжээ их байх гэсэн утга биш болох нь ээ?

- Эдгээр нь ухамсрыг ойлгодоггүйгээс үүссэн хөгжлийн тодорхойлолтууд юм. Ухамсар нь хүний хувьд дотоод билиг билгүүн. Оюун ухаан харж үзэж, бүртгэж, бүтээж болох бодит зүйлд дулдуйддаг бол ухамсар нь түүнээс цааших хамгийн нарийн квант хэмжээсийн төвшинд яригддаг, явагддаг зүйл.

Химийн урвал молекулын төвшинд, цөмийн урвал атомын төвшинд, квант урвал ухамсрын төвшинд явагддаг. Оршихуй хэмээгч мөнх тэнгэр, орчлон хорвоогийн хэмжээсийн төвшин нь ухамсар. Тиймээс ухамсрын квант оршихуй, билиг билгүүний физик орон нь тэр чигээрээ ухамсар юм. Орчлон хорвоод энергээс өөр, ухамсраас өөр юу ч үгүй. Гагц түүний нэг бичил оршихуй болсон хүн л ухамсраа гээсэн оюун ухаан.

- Таныг ингээд хэлчихээр эсэргүүцэх хүн олон гарна. Ухамсраа гээгээгүй учраас сүрхий явсан хүн гэж байна уу, тэгвэл?

- Чингис хаан ухамсрын квант оршихуйг бурханчилж шүтэж байсан хүн шүү дээ. Билиг билгүүний физик орон болох ухамсрын ертөнцтэй холбогдсон л бол тэндээс бүх юмыг олж авч болдог. Шуудхан хэлэхэд Чингис хаанд дэлхийг квант оршихуйгаас “май” гэж соёрхсон гэсэн үг.

 - Мухар сүсэг шиг л сонсогдоод байна…?

- Энд цэгийн төдий ч мухар сүсэг үгүй. Зүгээр л энергитэй, ухамсартай харилцах, өөрийгөө удирдах шинжлэх ухаанч арга ухаан, хүний хөгжил цэцэглэлийн гайхамшигт технологи юм. Бурхан Будда, Чингис хаан, суут Эйнштейн нар нэг л хэлээр, Оршихуйн хэлээр ярьдаг гэсэн үг. Оршихуйн хэл бол ухамсар юм.

Эйнштейн хэлсэн байдаг даа, “Бүх зүйл энерги бөгөөд хамаг учир үүнд л байгаа юм. Хүссэн зүйлийнхээ хэлбэлзэлд таарч зохирвол тэрхүү зүйлээ олж авах нь дамжиггүй. Өөрөөр байж таарахгүй. Энэ бол философи биш, физик” гэж. Чингис хаан бол зохирлын эл хууль, ухамсрын хуулийг амьдралд үлгэр жишээчээр хэрэгжүүлсэн бодит хүн. Шашны гэгээнтнүүд ч мөн тийм хүмүүс.

- Ухамсрын квант боловсролыг хэрхэн олж авах вэ, тэгвэл…?

- Буддын боловсрол бол ухамсрын төвшний боловсрол. Буддизмд оюун ухаан үнэ хүрдэггүй. Тиймээс оюун ухааныг номлодоггүй. Өнөөгийн шинжлэх ухаан нь оюун ухаанд гацаад зогсчихсон. Ухамсрыг хөгжүүлж оюун ухаанаас цааш гарах ганц арга бий нь бясалгал. Бясалгалаар хүн дотоод үнэт зүйл (хайр, энэрэл, асрал нигүүлсэл, амар амгалан, баяр баясгалан гэх мэт)-ийн язгуур боловсролоос эхлээд ухамсрын боловсролыг олж өөрийгөө хөгжүүлдэг. Бясалгал бол хүний дотоод дахь хувьсгал юм. Оюун ухааныг ухамсарт урвуулна гэсэн үг.

- Таны номонд дотоод үнэт зүйлээ олж авч авъяас чадвар нь аяндаа дэлгэрч буй хүмүүсийн тухай, багтаж ядсан уур нь өөрөө арилаад хайр, баяр баясгалан, гэрэл гэгээ болж хувирсан тухай, хавдрын өвчнөө хүртэл эм тариа хэрэглэлгүй өөрөө илааршуулсан хүмүүсийн яриа, амьд түүх бичигдсэн байдаг. Та квант боловсрол, квант эмчилгээний онол болон хэрэгжилтийг нь зарим жишээгээр хэлж өгч болох уу?

- Сэтгэл бол бүх юм. Сэтгэлийн гүн рүү өнгийгөөд Бурхан Будда, квант механикийг үндэслэгч, Нобелийн шагналт В.К.Гейзенберг, М.Планк, Э.Шредингер нар хоосон чанарыг нээсэн.

Бодол үгүй, үйл үгүй, үг үгүй нь хоосон чанар. Оюун ухаан, бодол, мэдлэг, ном бол ертөнц. Газар товчлох нь хоосон чанарын үзүүлэлт. Хүн гээч матери салхи шиг хурдан гүйх нь орон зайн өөр хэмжээст орж буй хэрэг юм. Масс болон энерги нь нэг ижил зүйлийн ялгаатай илрэлүүд. Эйнштений E= m c2 тэгшитгэл нь массыг энерги болгон хувиргах боломжийг заасан хууль. Ингэж масс нь асар их энерги болон хувирч болдог. Одод ингэж гэрэлтдэг. Энерги оргүй хоосноос бий болохгүй хуультай мөртөө одод энэ их энергийг үйлдвэрлэдгийн учир энэ.

Бясалгалаар хүн бас дотор, гаднаасаа гэрэлтдэгийн учир энэ. Дотроосоо асар их халж шатах мэт болдгийн учир энэ. Хүн бясалгалын энэ их энергийн үед яагаад задарч бутарчихгүй, шатчихгүй байна вэ гэвэл атомыг цөмд тогтоон барьж чадах даацын хязгаар хэтрэхэд өөрөөсөө цацаж эхэлдэг. Цацраг идэвхит бодис болно гэсэн үг. Цацраг идэвх бол бодисын аажмаар тогтвортой болж буй үйл явц юм. Бясалгалаар хүн ингэж энерги цацраагч болдог. Нөгөөтэйгүүр Бурхан Будда бол Эйнштейний Энергийн томъёог хүн дээр хэрэгжүүлж хүний хөгжлийн төгс дээд загварыг бий болгосон суут эрдэмтэн юм.

- Хүн төрөлхтний өнөөдрийг харахаар дотоод амгалангаа олохын эрэлд явж байна даа гэж анзаарагддаг. Таныхаар дотоод амар амгалан буюу аз жаргалыг хэрхэн олох вэ?

- Атомуудын хувьд тогтвортой байх, байж болох хамгийн бага энергийн төлөв рүү тэмүүлэх нь ертөнцийн жам. Хүний тухайд хүсэл нь бусниулагч хүч бол хоосон нь бүтээгч хүч юм. Буддизмд үздэгээр бодол үгүй нь хоосон чанар, төгс дээд ном. Лууз богдын айлдсанаар: “Хоосон чанараас илүү хүчтэй нь үгүй, түүнээс илүү бүтээгч гэж үгүй. Харамсалтай нь хүн тэрхүү хоосныг дүүргэх гэж бодсоор, үйлдсээр, ярьсаар яваад дуусдаг” гэжээ. Бид хоосны энэхүү хүчийг, бас бүтээгч чанарыг нь квант боловсрол ба квант технологид ашигладаг гэж хэлж болно.

Энэ нь ухамсар юм. Ухамсрын төвшинд бүтээж эс болох зүйл гэж үгүй. Ухамсар өөрөө оношилно, нэгэн зэрэг эмчилнэ. Ухамсар уурыг хайранд, стрессийг амар амгалан, аз жаргалд урвуулж чадна. Квант онолын хувьд хүний хөгжил бол бүгдийг үтэр хувиргах төгс дээд технологи юм. Үүнд өвчин ч хамрагдана.

Ухамсрын квант технологийн төвшинд хүн өөрийгөө эм тариа хэрэглэлгүй илааршуулж, толгойн ба зүрхний өвчин, тархины болон цусны даралт, ядаргаа, сэтгэлийн хямрал, нойргүйдэл гээд бүх өвчнөөсөө 1-10 эмчилгээгээр зэрэг салж болно. Ухамсрын төвшинд бид алсын зайн квант эмчилгээний технологийг нэн амжилттай хэрэгжүүлээд удаж байна. Дотоод үнэт чанарын язгуур боловсрол, ухамсрын боловсрол, өөрийгөө бие дааж эмгүй эмчлэх квант эмчилгээ цөм нэгэн зэрэг явагддаг юм.

Зэн бол агшин зуурын гэгээрэл (m = 0) гэдэг нь хүн хэмээх материйг гэрэлд хувиргах боломжийг Бурхан Будда 2600 жилийн өмнө нээж хэрэгжүүлснээ хоосон чанар, би-үгүй нирваан, үнэн, гэгээрэл гэж нэрлэжээ. Энэ бол хүний хөгжил юм. Яг энд Зэн буддизм, Квант механик (физик) хоёул хоосон чанарын агаарт давхцах ба бие биенээ танихгүй хоёр өөр цаг үеийн “хоосон чанарын шинжлэх ухаан” ийнхүү ижилсдэг. Бурхан гэдэг нэрийн дор буддизм ертөнцийг оруулаад орчлонгийн бүх юмсын мөн чанар болох гэрэл, аялгуу (хэлбэлзэл)-г ойлгодог ба гэрэл, аялгуу нь эквивалент чанартай.

Хоосон чанарыг онох үед цахилгаан соронзон орон, таталцлын орон тэгтэй тэнцэнэ. Энэ бол ухамсрын өндөр хөгжил юм. Эйнштейний Энергийн хуулиар (E = m c2) масс нь тухайн бие махбодийг бүрдүүлж буй бодисын нийлбэр учир түүний молекул, атом, тэр бүүхэл эгэл бөөмст бясалгалаар хүрч тэдгээрийг гэрэлд хувиргах юм. Эл үндэслэлээр хүн бие махбодийнхоо бүх бодист хүрч, тэдгээрийг гийгүүлэн гэрэлтүүлж, тэндээс бүх харанхуйг үлдэн хөөж, хувирган өөрчилж болно гэсэн үг. Ингэж масс нь энергид, бас эсрэгээрээ энерги масст хувирч болно.

Нөгөө талаасаа бие махбодийг бүрдүүлэгч эгэл бөөмс болох таван махбодь (шороо, ус, гал, хий, огторгуй)-ийг шорооноос дээшлүүлж гал, хийгээр дамжуулан огторгуй махбодид хураангуйлах нь масс, энергийн хувирлын нөгөө тал юм. Ведэд үздэгээр огторгуй махбодь хоосон чанартай, дуу авианы ганц эрдэмтэй. Энэ бол хоосон чанараас, чичирхийллээс юмс үүссэн тухай үндсэн онол юм.

Эл үндэслэлээр Эйнштейний Энергийн хууль нь хүний хувьд хувирч өөрчлөгдөхүйн, хөгжиж дэвшихүйн, ухамсрын хөгжлийн хууль юм.

- Таны яриад буй квант боловсрол, эмчилгээг шинжлэх ухаан хэр сайн мэдэх вэ?

- Огт мэдэхгүй, бүр ийм юм байж болохыг гадарлах ч үгүй. Ерөөс квант онол, технологи яригдаж эхлээд удаагүй байгаа. Хүнээ ойлгоогүй шинжлэх ухаан квант хөгжлийг төсөөлөх яагаа ч үгүй байна.

- Сүүлийн дөрвөн жилд таны “Карма. Учир шалтгаан – үйл үрийн ном” дөрвөн боть ном, “Дарма. Үнэн ёс”, “Нирваан. Мянганы шастир”, “Шинжлэх ухааны шинэ эхэн”, “Квант боловсрол, квант эмчилгээ”, “Монголчууд. Хоолзүйн уламжлал ба шинэчлэл” зэрэг 9 боть ном, мөн “Чингис хааны нууц ба ухамсрын хүн монголчууд”, “Самади агуулсан хутагт багш нар” ном хэвлэгдлээ. Номуудын шинэлэг тал, бусад номоос ялгарах онцлог юу вэ?

Агуу Эйнштейний “Шинжлэх ухаан шашингүйгээр доголон, шашин шинжлэх ухаангүйгээр сохор”, “Шинжлэх ухааны асуултуудын хариуг олох шашин бий бол тэр нь буддизм мөн”, “Ирээдүйн шашин бол орчлон хорвоогийн шашин байх ба Бурханыг өмчлөгч хувьч үзлээс хальж, аливаа ягшмал номлол, хэвшмэл үзлийг давж гарах юм. Байгалийн хийгээд оюун санааны талыг бүрэн хамарч, байгалийн болон сүнсний ертөнцийн бүх үзэгдлийн төгс нэгдлээс урган гарах шашинлиг мэдрэмжид тулгуурлах болно. Буддизм энэхүү тодорхойлолтод чухамхүү тохирно” гэсэн мэргэн үгс бол шинжлэх ухааныг буддын мэргэн ухаантай интеграцлах замаар хөгжил дэвшилд хүрэх гэсэн санааг тодорхой илэрхийлдэг.

Дээрх номууд нь Эйнштейний агуу сэтгэлгээний тайлал гэж болно. Нөгөө талаас Бурхан Буддагийн сургаалд мухар сүсэг гэмээр юм юу ч байхгүй, цэвэр шинжлэх ухааны онол номлол төдийгүй хүнийг хөгжлийн квант онолоос эхлээд энергийн хууль, термодинамикийн, физикийн хуулиуд, түүгээр барахгүй хүн болон хамаг амтьны үүсэл, устал үгүй энергийн шинж чанарыг нээж, төрөлтнүүдийн үүсэл, удамшил, хөгжил, хувьслын тухай байгалийн ба биологийн ухааны хуулиудыг бий болгосон, үнэндээ буддын онол номлолд засч сайжруулах зүйл үгүй нэн цэгцэрсэн шинжлэх ухаан мөн болохыг судалж гаргаснаараа дэлхийд анх удаа буддын ба шинжлэх ухааны интеграцийн үнэн зөв мэдлэг бүтээгдэн бий болж байгаа юм.

Дэлхийн суутнуудтай ярилцаад “Шинжлэх ухааны төгсгөл” ном бичсэн Америкийн сэтгүүлч, доктор Ж.Хорганы чанх эсрэг дээрх бүтээлүүд нь оюун ухаанд гацсан шинжлэх ухаанд ухамсрын гарцыг зааж өгч байгаагаараа буддизмын нэн давуу талыг ашиглан Эйнштейний хүслийг биелүүлж буй “Шинжлэх ухааны шинэ эхэн” юм.

Сүүлийн үед бичсэн 11 ном маань яван явсаар шинжлэх ухааныг ухамсрын төвшинд шинээр эхлүүлж байгаа хэрэг гэж хэлж болно. Жишээ нь, бид ухамсрын квант онолоороо хүмүүний дотоод язгуур буюу үнэт зүйлийн боловсролыг нээн хөгжүүлж, улмаар ухамсрын боловсрол олгож, өвчний эмчилгээг “хүн өөрийгөө эм тариагүйгээр бие даан бүрэн илааршуулах” төгс технологийн хэмжээнд авч үзэж, эмчилгээнд анх удаа баталгаа өгч байна.

Нэн гайхамшигтай гэж үзэх зүйл бол Будда судлалыг шинжлэх ухааны төвшинд гаргаж, Будда бээр байгалийн ба биологийн шинжлэх ухааны томоохон нээлтүүдийн анхдагч, суут эрдэмтэн болохыг олж тогтоогоод байна.

- Дэлхийд таных шиг ном бүтээлүүд олон байдаг болов уу?

- Байхгүй гээд шуудхан хэлчихэж болно. Үүнд олон шалтгаан бий. Юуны өмнө шинжлэх ухаан маань хүнийхээ гуравны нэгийг л таньж мэдэх гэж чарайж явна. Хүнийг танихгүй гэсэн үг. Дэлхийн эрдэмтэн судлаачид буддын онол баримтлалыг мэдэхгүй, буддизм болохоор шинжлэх ухааныг ойлгохгүй, тиймээс бие биеэ танихгүй гэсэн үг. Өөр нэг гол шалтгаан бол хүн, амьтан, төрөлтнүүдэд байгалийн шинжлэх ухааны хуулиудыг хэрхэн хэрэглэхийг буддизмээс бусад нь мэдэхгүй юм.

Ийм л байсаар ирсэн, цаашид ч ийм л байх болно. Ямар сайндаа XXI зууны суут эрдэмтэн агсан С.В. Хокин “Яагаад заавал бидний зөв байх ёстой гэж. Яагаад бид өөрсдийгөө зөв гэж боддог юм бэ” халаглах вэ дээ. Квант механикийг үндэслэгч, Нобелийн шагналт Э.Шредингер “Зарим салбарт бидний мэдлэг бүрэн бус бөгөөд дам шинжтэй, бид тэнэг дүр үзүүлэх аюулд хүрч болохоор байгаа ч хэн нэг маань баримт ба онолыг нэгтгэхээр үзээд алдахгүй бол энэ байдлаас гарах гарцыг би олж харахгүй байна” гэснийг, Нобелийн шагналт А.Эйнштейний буддын ба шинжлэх ухааны интеграцийн санаа зэргийг ном бичих үндсэн баримтлалаа болгож, улмаар хоёр өөр цагийн шинжлэх ухааныг уулзуулж байгаа болохоор давтагдашгүй бүтээлүүд юм л даа.

- Ярилцсанд баярлалаа. Таны шинээр үүдэж буй шинжлэх ухаан хүн төрөлхтөнд ач тус болох болтугай.

 

-Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй. Тэнд бүх юм байна. Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг. Бас Будда, Эйнштейн гээд бүх суутнууд хүн төрөлхтний хөгжлийг түүчээлж байдаг. Тийм болохоор шинэ зүйл гэдэг нь байгаа зүйлийг олж сөхөж харахыг л хэлдэг юм шүү дээ.

Эх сурвалж: www.nio.mn



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ