ДОГОЛ БУУРАЙ


Оюунтан гэж манай нутгийн ханшаар

Орой цоорхой эрдэмт хүн

Хөдөөлж ирэхэд нь сум доргино

Хүүхнүүд харц дальдирна

Айраг хулаар хоослон

Архи хундгаар намжирдана

Гадаадаас ирсэн Дамчаа додьгор

Галуун хүзүүт, цагаан бөгстөөр

Охь залгилна

Үгний шөлөнд үйсэн

Гадаад газрын сонин

Өтгөсийн тамир барам

Зунжин хөвөрнө...

Догол буурайн ганц хүү

Доргиж давхисангүй

Дов үлдээлгүй нутгаа нүдлэн

Араг шээзгий үүрч

Долоон уулын хормой цэвэрлэн

Аргал түүж зусав

Үрчгэр эхийн хөдсөн дээлэнд

Өнгө даалимба татуулах гэж

Ноомой Данзангийнд хоёр ч бууж мордов

Норжмоо сайхан хүүхэн болжээ

Нурам тампуулж үүрсээр

Ар зоо нь цооносон

Нударгатай цагаан дээл аавых нь юмсан

Хөл муутай эмгэн

Суувал үүрээд босохгүй

Хөдсөн дээл шатлаа гэж

Хөлд гээх учиргүй

Үнс залах ёсыг

Үүрч яваа болохоор

Өөрөө цогшиж шатсан ч

Өөрчлөх эрх байхгүй

Үнсээ залсан хойноо

Өөрийгээ сая анзаарч

Хөр цас нуруундаа

Ажиггүйхэн үрсэн

Хөгшин буурал эмгэн

Амьдралтай тооцоо байхгүй

Үйл үг хоёртоо

Үнэнчийн андгай тавьсан

Үрчгэр эхийн хөдсөн дээлэнд

Өнгө даалимба татуулах гэж

Ноомой Данзангийнд хоёр ч бууж мордов

Норжмоо сайхан хүүхэн болжээ

Зун дууслаа

Зургаан бухал аргал ташааран

Догол буурай шанатайгаа

Долоон уул давуулан үдэж зогсоно

 

1986.3.23 Берлин-Карлсхорст


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли