УУХААСАА СУУХ НЬ


Согтуу хүн ийж яаж урагшилна, хойшилно

Шон түшээд амрам цадигаа хэдийн баржээ

Шороо дэрлээд нойрсом цээрээ нэгэнт гаргажээ

Согтуу хүн ийж яаж урагшилна, хойшилно

Хэл нь согтжээ хаягаа мэдэхгүй

Хөл нь согтжээ хаачхаа мэдэхгүй

Нүд нь согтжээ замаа олохгүй

Ухаан нь согтжээ нэрээ санахгүй

"Сайн" нөхрийн шахалт байж болно

Саваагүй андын"ачлал" байж мэднэ

Эзнээ чамлахгүй дур эсвэл дон

Эхнэрийнхээ хувцсаар уусан ч байж мэднэ

Сархадаар зочлох монгол ухаанд

"Сайхан уух" гэж үг бий дээ

Ухаасаа суух нь ардын үг

Ухаанаа өөртөө үлдээхийн нэр ээ.

1981 он


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли