СҮНС ТА МИНУ

Сайн цагийн мянган Бурханыг хүлээж цөхсөн

Муу цагийн хичнээн ч хүн золгүй дуусав

Сар нар салхин дор гундаж

Шатаж уугисан хүслэн дор бөхөв

Гунигт түүх зуун зуунаар зузаарч

Гутралгүйхэн Диваажинг мөрөөдсөн Сүнс та мину

Гурван цагийн хүрдний хүрэл дугуй өнхрүүлж

Гуутай Бурханаа л гэсэн өгөөмөр Сүнс та мину

Оршин байхын заяагаар сайн цагийг үзэж

Онгодын цагаан хүлэг саранд янцгааж дүүлэв

Орчлонгийн хүлээс алдуурч заяа төөрөг тэгширч

Орвонгоороо олон ч юм сайн зүг эргэв

 Сүлдэнд тахьсан хангал шиг эрх дураараа

Сүрлэг, агуу, дэгжин дэврүүн сүнсийг минь

Гурван гурвын Есөн Тэнгэр ивээж

Гурван Цагийн Их Бурхан адислав

 Төгсийн төгс, Дээдийн дээд Их Эзэн

Дээдлэгч бүхний тоогоор орших аугаа хүч Чин Хай Багш

Төгөлдөр бүхний Эх - цорын ганц Майдар Бурхан

Дэлхийд буусан Алтан эриний хүмүүс ээ бид

 Аз заяа гэж өөр юуг хэлэх

Амьдын жаргал гэж өөр юуг нэрлэх

Зураг төөргийг маань яаж зурахаараа хүмүүс минь

Чухам ийм ер бусын авралд багтах нь энэ вэ

 Сунтагтай утаатай шар Судар минь тус боллоо

Сунаж мөргөсөн муу ижий минь ач боллоо

Үхэж хатаж үйлийг үүрч барж тэмцсэн

Үе үеийн сүнс минь авралд хүргэж өглөө

 Бум буман эзэгтэйн сүүн цацал бууж ирлээ

Бурхан дагуулж аврал одуулж явж ирлээ

Буурал эмээг минь элээж шингэсэн мэгзэм

Буяны хүрдийг дэлхийд залж ирлээ

 Сайн цагийн сая сая Сахиусан тэнгэрийг хөлд оруулж

Шагжамунь Будда мянга мянгыг газарт гишгүүлж

Цаглашгүй авралт төгс ачлалт Чин Хай Багш минь

Цагийг эзлэн бууж ирлээ

 Баясан булгиж хөгжин буцлагч Сүнс та мину

Бадран дэгжиж энэрэн нигүүсэгч Дотоод эзэн мину

Дуусахгүй юм шиг зовсны чинь төлөө хүлцэл өчье

Барагдахгүй юм шиг жаргахын чинь төлөө баяр хүргэе

 Мөнхийн жаргалаар цэнгэгч болж эгээрэн

Мөрөөдлийн чанад гэртээ эгэж очихын цагт

Муу аав минь инээдээс бусдыг мартчихсан тосч авна

Мунхаг үлдсэн хүү нь гэрэл хөлөглөн цацарч очно

 

 Патая-Бангкок-Улаанбаатар   2006 оны 12-р сар

 /2006.12.20 ШУТИС, өрөөндөө 22.10/


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли