ДЭЛХИЙН СУДЛААЧДЫН “ЕРТӨНЦИЙН ХЯМРАЛ” ОНЛАЙН ХУРЛААР ДЭВШҮҮЛСЭН АСУУДАЛД НЭМЭРЛЭХ САНАЛ


ДЭЛХИЙН СУДЛААЧДЫН “ЕРТӨНЦИЙН ХЯМРАЛ” ОНЛАЙН ХУРЛААР ДЭВШҮҮЛСЭН АСУУДАЛД НЭМЭРЛЭХ САНАЛ


2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот


Олон улсын эрдэмтдийн “Бүтээлч нийгэмлэг” төслийн багаас эрхлэн дэлхийн сүйрлийн тухай “Ертөнцийн хямрал” шинжлэх ухааны онлайн хурлыг 2022 оны сүүлээр хийж 150 хэлээр хүн зонд хүргэснийг Монголын 25-р суваг телевиз 2023.2.17-нд дамжууллаа. Судалгааны нүсэр ажил хийхийн зэрэгцээ нэгэнт хийгдсэн судалгаануудыг олон талаас нь мэргэжлийн төвшинд цэгнэн боловсруулж, хүн төрөлхтөнд үнэнийг хэлж сануулсан олон орны эрдэмтдэд талархъя.

Дэлхийн сүйрлийн тухай буддын олон зөгнөл буй нь та нарынхтай яг таарч байна. Нострадамусын зөгнөлийг ч та нарын судалгаа баталж байна. Харин хугацааны хувьд та нарынх 5 жилээр наашлах болтой. Үүнийгээ ч та нар солир унах, цөмийн зэвсэг хэрэглэх зэргээр дэлхийн тэнхлэгийн хурдад нөлөөлж болох бусад шалтгаан гэдгээр сануулж хэлжээ.

Нострадамус энэ цагийн дэлхийн сүйрлийг дараах байдлаар зөгнөжээ.

... No one will see the forces of Asia destroyed,

Not until seven hold the hierarchy in succession.

The year the great seventh number is accomplished,

Appearing at the time of the games of slaughter:

Not far from the age of the great millennium (2000),

When the dead will come out of their graves,

Sooner and later you will see great changes

From extreme horrors and vengeances,

For the moon is lead by its angel,

The heavens approach the balance.”


Азийн хүч сулрахыг хэн ч үзэхгүй,

Ямартаа ч долоо журамлагдаж дуустал.

Их долоогийн тоо тохиож дуусах жил,

Алж хөнөөх тоглоомтой нүүрэлдэж:

Их мянганаас холгүй,

Үхдэлүүд булшнаасаа өндийхүй дор,

Эрт орой хэдий боловч та их өөрчлөлтийг үзэх болно.

Хэтийдсэн их аймшиг, гаслан гамшгийн дараа

Сар Сахиулсан тэнгэрийн залуурт эргэн очиж,

Диваажин амсхийнэ”.


Нострадамусын зөгнөл ёсоор хэтийдсэн их аймшиг, гаслан гамшиг тохиох жил нь “Их мянганаас холгүй,”, “Их долоо тохиох жил,” ажээ. Их мянган нь 2000, үүнээс холгүй их долоо тохиох жил нь 27 он болж байна.

Журамлагдахын тухайд:

√ 2007 оноос эхлэн дэлхий дээр “их өөрчлөлт” явагдаж, “хэтийдсэн гамшиг, гаслан гамшиг” нүүрлэж, үүнийг хүн бүр үзэж амсаж, дэлхий дээрх хүн, амьтан үйлийн үрээ амсаж, нүгэл хилэнц дуусахыг журамлагдах гэсэн болтой.

√ Яагаад журамлагдах учиртайг дээрх бүх айлдварт ижил хэлсэн байна.

YIII Богд Жэвзүндамба гэгээнтний айлдварт учрыг тайлсан нь:

“Ертөнцийн хүмүүний нүглийн сав дүүрчээ:

Нэгмөсөн нүглийн сав дүүрчээ.

Хорин найман одны ертөнц байгуулж

Дэлхий дахинд самуун үүсгэж

Зусар, зальхай мууг хураах цаг болов” гэжээ.

 

Гүррагчаагийн Лхагваа

Техникийн шинжлэх ухааны доктор /D. Sc.\, профессор

Монгол улс

                         

 

                           Монгол хэлээр [ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ PDF ХУВИЛБАРААР ҮЗНЭ ҮҮ]

                           По Русский      [ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ PDF ХУВИЛБАРААР ҮЗНЭ ҮҮ] 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ