Цэцэг тоссон бүсгүй


1985 онд хэвлэгдсэн эл ном нь Нутаг усны зүүд, Гэгээвчээр сэлзэх салхи, Түмэн цэцгийн нэр зэрэг гурван хэсэгтэй, 60 орчим шүлэг, мөн Түмэн цэцгийн нэр, Ажилчин, Гаатай чихэр зэрэг найраглал орсон болно.

 

 

 

 

 

 

 

 

ХАВАР, ХАЙР, БИ, ЧИ

Хавар,

Балга балгаар урь түрэн наашилна

Бага багаар жавраа зайчилж дөхнө

Униарт талд зэрэглээн хана босгож

Усны шувууд дуулан сэтгэл хөглөнө

Хайр,

Жавраас үлдэж хоцроо юмуу

Уриас тасарч ирээ юмуу

Зүүд хуваан сэтгэл эзэгнэж

Зүрхэнд орогнох байр нэхнэ

Би,

Шинээр мэндэлсэн аятай нэг л сонин

Ургамалтай хамт цэцэглэж байх шиг бодогдоно

Сэтгэлийг галдсан адил цаанаа л оргилуун

Устай хамт мэлтэлзэж байх шиг бодогдоно

Чи, Тэнгэрээс буусан шинэхэн хур

Түүнээс би дэвжиж байгаа

Тэр хэвээрээ миний үндэс

Тэндээс би цэцэглэж байгаа

 

1980 он, Дрезден



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ  БЭГЗИЙН ЯВУУХУЛАН ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ БЭГЗИЙН ЯВУУХУЛАН
Яруу найргийн тэнгэрлиг аянд хөтөлсөн багш минь
(3 цагийн өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2: ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2:
Монгол бүсгүй
(11 цагийн өмнө)
ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ
Эх орны дайны агуу ялалтын түүхт 80 жилийн ойд
(3 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН