ЗҮСРЭХ ХУРЫН ШИВРЭЭХЭН МИНЬ

ЗҮСРЭХ ХУРЫН ШИВРЭЭХЭН МИНЬ

Нүдийг чинь санажээ би

Нүгэл үгүй харцныхаа нөмөрт нуучхаарай намайгаа

Өндгөн сар шиг торомгор нүдэн минь

Үүл үгүй сэтгэлийнхээ үзүүрт аргамжачхий чамайгаа

Азаар надад Бурхан ханьсуулж заяасийм

Айзам яруу найрагхан минь!

Буруу зөвгүй заяаг эрх дураар нь задгайлж

Бууж мордох хорвоог сандаах гэсийм аа хоёулаа

Бугуйлын эмнэг шиг жавхаатайхан минь!

Үсийг чинь задгайлж наранд харуулъя

Очилж ноцсон хайрхан минь!

Өврийг чинь задгайлж саранд харуулъя

Очир эрдэнийн шигтгээхэн минь!

Сэтгэлийг чинь задгайлж Бурханд харуулъя

Онгодын цолгин дүрсгүйхэн минь!

Зүрхийг чинь нээж өөртөө харуулъя

Зүггүйтэгч оргилуун дарсхан минь

Зүсрэх хурын шиврээхэн минь!

 2017. 3. 4


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2: ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2:
Монгол бүсгүй
(5 цагийн өмнө)
ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ
Эх орны дайны агуу ялалтын түүхт 80 жилийн ойд
(3 өдрийн өмнө)
УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР
Зөнгөөрөө амьдрал Зүйрлэшгүй жаргалан
(4 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН

Хуанли