МИНИЙ АЛАГ НҮДЭН

МИНИЙ АЛАГ НҮДЭН

Захын цагаан одыг салхитай тоглуулж

                        Чамайг би хайсан

Задгай цагаан үүлсийг сартай шивнүүлж

                         Чамайг би хайсан

Онгон зэлүүд талын өвсийг зайчилж

                        Чамайгаа сартай хамт хайсан

Олон жилийг нартай нь эцээж

                        Салхитай хамт хайсан

Цэцгэн дундаас сорчилж

                        Эрвээхэйтэй хамт хайсан

Цийлэн огторгуйг самнаж

                        Үүлтэй хамт хайсан

Арга билгээс тодорсон

                        Миний Алаг нүдэн

Авшигийн тэнгэрээс Бурхан чамайг

                        Равнайлж надад соёрхсон

Аз жаргалд минь гэрэлтсэн

                        Хайрын Дар Эх чамайг

Алтан Гэрэлт Судар шүү

                        Баринтаглаж ав гэж өгсөөн.

2017.2.15

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР
Зэн буддизм бол сонголт үгүй ухамсар юм.
(3 өдрийн өмнө)
ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(1 сарын өмнө)
ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ

Хуанли