ШҮЛЭГ МИНУ

ШҮЛЭГ МИНУ

 

Харзны ус шүлэг сонсон бүлээсч

Хаврын ногоо эрт соёолон

Шинэхэн сарны туяа

Харанхуйг сүлж тоононд завилан мэндлэх

Сэтгэлд ивэлж сүү шиг асгарсан

Зүрхэнд асч гал бадраасан шүлэг минь

Эх нутгийнхаа салхин сундлаатай дэрвэх

Эжийн минь элгэн дэх бүүвэйн эгшиг

Эцгийн ухаанд хурцлуулж

Элж мөлийсөн амьдрал, шүлэг мину

Ханийн гэнэхэн харцанд үг шивнэж

Ханзрах цас шиг мэлмэрсэн уянга мину

Хайрханыхаа хөлстэй зулайд

Будантай тэврэлдсэн

Хайртай үрсийн минь зүрхэн тольтод

Нартай сүлэлдсэн

Хан хорвоод хавж уусан асгарах

Мөрөөслийн будар хайлан мину

Тэнүүн оршихуйн магнайд

Уртын дуутай мандаж

Тэнгэр энгээрээ цуурайлж хурайлсан

Тэнхлүүхэн, бяр амтагдсан шүлэг мину

Чи бидэн хоёрыг

Аяа, ямархан заяа тэтгэж

Цээл хоолой хөглөн

Орчлонг хөндлөн гулд туулнав

Цэцэгт тал газрын энгээр задгай цалгиж

Гийнгоо хадаах шүлэг минь

Чи бидэн хоёрыг

Аяа, ямархан тавилан учруулав.

2023.07.10 Улаанбаатар хот


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2: ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2:
Монгол бүсгүй
(4 цагийн өмнө)
ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ
Эх орны дайны агуу ялалтын түүхт 80 жилийн ойд
(3 өдрийн өмнө)
УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР
Зөнгөөрөө амьдрал Зүйрлэшгүй жаргалан
(4 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН

Хуанли