ГЭРЭЛТ АМЬДРАЛ

 

 

ЛХАГВААГИЙН БАСБИШ

ГЭРЭЛТ АМЬДРАЛ

 

Хөл тавьсан хөрст дэлхий минь юутай гайхамшиг

Тэмүүлэл дүүрэн зүрх, зоригт

Ухаарал дүүрэн амьдрал дундуур

Жигүүр дэвэн дүүлэх хичээнгүй хүмүүн юутай эрхэм...

Онгод бялхаасан өвгөдийн хишгээр

Орчлонг гийгүүлэх бүтээл туурвилаа хөглөн

Хамаг олныг хайрлан сүсэглэх

Тэнгэр, далай лугаа цохилох

Агуу зүрхнийхээ хүндлэл дүүрэн давалгаанд

Бие, хэл, сэтгэл өөрийн эрхгүй сөхөр туснам

Ухааран мэдэрч

Туулан дүүлэх

Бие, ухаан, амьдрал хайрласан

Цаглашгүй гэрэлт Эцэг тандаа

Дэлгэрүүлэн тэтгэгч Эх тандаа

Талархан сүсэглэе

Залбирал минь тэртээд хүрч дуурснам.

Аяа, амьдрал

Аяа, хүмүүн заяа гайхамшиг

Хамаг амьтнаас цацрах туяаг

Таниулан, эрдэмд хөтөлсөн

Тангарагт багш таныгаа

Зүрхэндээ тольдсон тэр л үеэс

Юмс өөрийгөө нээн харуулсан...

Гэрэлт зул лугаа

Зам мөрийг гийгүүлсээр ирсэн

Чухаг гурван эрдэнэд

Итгэл бишрэлээ

Өргөн барих

Хүлцэнгүй агаад

Агуу хүмүүн юутай тэнгэрлиг...

 

Улаанбаатар хот. 2022. 04. 26


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2: ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2:
Монгол бүсгүй
(6 цагийн өмнө)
ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ
Эх орны дайны агуу ялалтын түүхт 80 жилийн ойд
(3 өдрийн өмнө)
УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР
Зөнгөөрөө амьдрал Зүйрлэшгүй жаргалан
(4 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН

Хуанли