ТЭНГЭРИЙН ЗҮҮД

ТЭНГЭРИЙН ЗҮҮД

Тэнгэрийн зүүд шиг 

томоогүй ааль

Тэнгисийн хаялга аятай 

торомгор харц

Дэлхийн энтэй

дуулим эгшиглэн

Дэвэрч асгарах 

сар шиг хайр ...

Хатан тунгамал 

харзны мэлмэрээ

Хайрын хэлмэрч 

шувуудын жиргээ

Хавар намрын 

тунамал зэрэглээ

Ханарч намирах 

өвсөн сугсраа ...

Ханзран хөлрөх цаснаас 

гуйсийм, чамайг

Хайрхандаа ч харуулалгүй 

нуусан юмсан

Хангайн цэцэгтэй алаглан 

таньж ядахад

Хацраас чинь 

солонго татсийм

Хаяанаасаа гийн 

огторгуй баясаж

Хорин нэгэн зуун 

гайхалдан зог туссийм

Хоёр сэтгэлийн далай 

сүлэлдэн уулгалж

Хорвоогийн бүх жаргалан 

давалгаалан цалгисийм

Чинэрэн лугших 

дэлхийн судас -

Чиний хайр, зүйрлэл үгүй 

их далайн түрлэг мэт ...

Дэлгэж барьсан сэтгэл минь 

дэлхийн энтэй

Дэндүү чиг тормогор нүдэн чи 

сарны тамгатай

Дэвэрч асгарах хайр 

тэнгэрийн гэлтэй

Дэлгэрхэн эвлэг ааш чинь 

тэнгисийн хаялга аятай.

 

2024.8.27 Улаанбаатар хот

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР
Зэн буддизм бол сонголт үгүй ухамсар юм.
(5 цагийн өмнө)
ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(1 сарын өмнө)
ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ

Хуанли