ЭХ ОРОН

Элж одсон бүхний өмнө сөхөрье, эх орон минь

Эдгэрч аньсан үлий, ширгэсэн шалбааг

Эзэнтэй байсан бүхэн миний эх орон,

Элэнц маань дээлээ гандааж, удмаа үлдээж

Эр бор харцгаа мориноосоо аялсан миний эх орон,

Элээний өд, янгирын эвэр, элсний ширхэг

Эзэнтэй бүхэн эх орон минь,

Ирж буцсан сүнс, заларсан бүх бурхад

Эцгийн хөлсний дусал миний эх орон,

Уртын дууны шуранхай газраас тасарч

Унтаа үрс эхийн бүүвэйнд сөөм торнидог эх орон минь,

Уяанд морь шилгээж, шүлэг задгай цалгиж

Умрын салхи буурын зогдортой ноцолдох эх орон минь,

Эзэн Чингис бууж мордсон, захиж үлдээсэн

Эрлэг шохоорхож, чөтгөр гуйж хоргодох миний эх орон,

Эмээл дээр зүүрмэглэн үйлийн үрийг хазаарлаж

Эгээрсэн сүнс зүйргүй баясах эх орон минь,

Буцах нарны хооронд зүгээр л оршиж

Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон,

Бууж мордох заяанд сэтгэлээ цэнэж аргадсаар

Буурал насны халилаас унаж шингэх эх орон минь. 

 

2014.3.20


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ДЭЛХИЙ БА 3I/AТЛАСЫН ДУНДУУР СҮҮЛГҮЙ ХАРАНХУЙ ОБЪЕКТ ГАРЧ ИРЭВ. ДЭЛХИЙ БА 3I/AТЛАСЫН ДУНДУУР СҮҮЛГҮЙ ХАРАНХУЙ ОБЪЕКТ ГАРЧ ИРЭВ.
2026.1.22-нд гараг ертөнцийн физикийн хуулиуд зүгээр нэг зөрчигдсөнгүй, бүр хэрэггүй боллоо.
(6 өдрийн өмнө)
ВЕНЕСУЕЛ. ТРАМП БУУЖ ӨГӨВ! ТҮҮНИЙ ХУВЬД ГАЗРЫН ТОС ДУУСЛАА! ВЕНЕСУЕЛ. ТРАМП БУУЖ ӨГӨВ! ТҮҮНИЙ ХУВЬД ГАЗРЫН ТОС ДУУСЛАА!
Миршаймер: АНУ-ын Чикагогийн их сургуулийн олон улсын харилцаа, улс төр судлалын профессор
(6 өдрийн өмнө)
3I/АТЛАС МАССЫНХАА 99 ХУВИЙГ ГЭЭЧИХЛЭЭ. ЭНЭ БОЛ ЭНГИЙН НЭГ ОД БИШ. 3I/АТЛАС МАССЫНХАА 99 ХУВИЙГ ГЭЭЧИХЛЭЭ. ЭНЭ БОЛ ЭНГИЙН НЭГ ОД БИШ.
32 их наяд тонн бодис дэлбэрэлгүй, хог хаягдал юу ч ардаа үлдээлгүй агаарт замхран алга болов.
(8 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ

Хуанли