ЭЭЖ АЙСУЙ

ЭЭЖ АЙСУЙ

Аавын тоглож өссөн

Алагхан толгодыг

Аргалтайгаа хормойлж

Ижий минь тэртээ ард бөртөлзөнө

Ижийтэй хамт тогоруу тонголзоно

Галын эрэлд салхитай эвэрч

Газрын элгэнд бэтэг шиг торойно

Гантай зуны хуурай тэнгэр шиг

Гарамгүй голын барьцгүй ус шиг

Амьдралын

Аашийг олох гэж бүртэлзэнэ

Арын цэнхэр уулыг

Арагтайгаа үүрч

Зэрэглээ дагуулан

Жингүйдсээр ижий минь

Тэнгэрийн хаяанаас айсуй

1995.3.7

"Эцэг эхийн хайр энэрэл гэдэг өнгөлөг, тунгалаг, амтлаг, уянгалаг, ерөөс хүнлэг нүнжигтэй бүхэн яруу сайхнаар цогцолсон, зүйрлэвээс хором ч завсаргүй төөнөх нарны илч, үрдээ хир халдаахгүй гэж нүд цавчилгүй энхрийлэх нь загасны тод мэлмий мэт болой".

"Эх үрийн дуулал" хэмээх дурсамжаас


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(3 өдрийн өмнө)
ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(25 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(29 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли