ХАРЦАНД ЧИНЬ ЖИРГЭХ ШУВУУХАЙ

ХАРЦАНД ЧИНЬ ЖИРГЭХ ШУВУУХАЙ

 

Газартай харгалдаж би

Гал гаргаж явна

Одтой шүргэлцэж

Оч үсэргэж явна

Дэлхий дээр тогтохоо больж

Дээлэндээ багтахаа байж явна

Хамаг бие шатна

Хав халуун, бүр улайссан зуух ч юм шиг

Хаанаасаа ийм их

Хайр гардаг байна аа

Хамаг сэтгэл янгинаж

Бөөн өвчин ч юм шиг

Хачин жаргалтай ч юм шиг

Хаанаасаа ийм "жаргалтай" өвчин

Гардаг байна аа

Өндгөн сар шиг торомгор бүсгүйн

Олзны хүнээ би

Үхүүлэх, эс бол жаргуулах ганц эзэнтэй

Өндөр дээд боол оо, би

Өөрт минь байгаа юм бүхэн чинийх

Өөрөө би бүтэн биеэрээ чинийх

Хайрыг чинь даах

Уул мөн өө, би

Харцанд чинь жиргэх

Шувуухай мөн өө, би...

Уйлмаар, дуулмаар, бас хашгармаар ч

Утаа шиг уугиж

Хомоол шиг буугиж явна

Инээмээр ч, хүн бүртэй мэндэлмээр ч

Ийм их жаргал надаас

Хаанаас нь гардаг байна аа

Уулс тэвэрмээр, чулуу өргөмөөр

Би согтож байх шиг

Усыг , газрыг алдалж хэвтээд үнсмээр

Би жаргаж байх шиг

Газартай харгалдаж би

Гал гаргаж явна

Одтой шүргэлцэж

Оч үсэргэж явна

Дэлхий дээр тогтохоо больж

Дээлэндээ багтахаа байж явна.

 

1993.8.24


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ  БЭГЗИЙН ЯВУУХУЛАН ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ БЭГЗИЙН ЯВУУХУЛАН
Яруу найргийн тэнгэрлиг аянд хөтөлсөн багш минь
(2 цагийн өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2: ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2:
Монгол бүсгүй
(10 цагийн өмнө)
ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ
Эх орны дайны агуу ялалтын түүхт 80 жилийн ойд
(3 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН

Хуанли