СЭРГЭЛЭН БАГА НАС

Цэнхэр тэнгэрийн хаяа газарт нийлэх тэртээ

Захгүй шаргал талын нарийн зөргөөр хөлхөж

Сэрүүн сайхан хангайдаа сэтгэл сэргэж явсан

Сэргэлэн бага насаа дуулж явна би

Хонин сүрэг налайх уужим талын бэлчээрт

Хоолой шалгах дууны уян зөөлөн айзамд

Хотлоор цэнгэх баярын уярал бүрдэх дуулианд

Хонгор бага насаа дуулж явна би

Хурдан морины нуруунд гийнгоо аялан хурдалж

Хуйвтай шилбүүр барин хурга ишгээ буруулж

Хүйтэн голын уснаа өнжин умбаж тоглосон

Хөгжөөнт бага насаа дуулж явна би

Шиврээ зөөлөн борооноор хувцсаа тайчин гүйлдэж

Шинэхэн татсан солонгыг гартаа барихаар хөөцөлдөж

Цэгээн талын цэцгүүд өнгө алаглах зунаар

Цэнхэр ямбуу цамцтай дэрвэж явнаа би

Цэнхэр тэнгэрийн хаяа газарт нийлэх тэртээ

Захгүй шаргал талын нарийн зөргөөр хөлхөж

Сэрүүн сайхан хангайдаа сэтгэл сэргэж явсан

Сэргэлэн бага насаа дуулж явнаа би

 

1969 он   Одесса

(Энэ шүлгэнд хөгжмийн зохиолч Хайдавын Сэргэлэн 1969 онд ая хийсэн)


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(3 өдрийн өмнө)
ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(25 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(29 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли