МӨНХ-ЭРДЭНЭ АРСЛАН

Монгол улсын гаөъяат тамирчин, улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэд

Ат өргөсөн эрчүүд ургаа хад шиг тэнцрэхэд

Адуу залсан эцэг хүү өвөрлөж зүүдлээ биз

Арван засгийн бөхчүүл уулсаа түшин дэвэхэд

Аргал хормойлох эх эрдэнэ олсноо нуугаа биз

Таван тэнгэр хишгээ Арын хангайд хайрлахад

Тарвагатайн нуруу хотойж Тайхир чулуу бөхийсэн биз

Тамирын бүх усаар бүтэн булхаж рашаалахад

Талын хөх Монгол "Эрдэнэ засаг"-аа исгэрээ биз

Эр хоёр загал тэнгэрт хулжин омгороход

Эмээлийн хоёр олмоор ийж яаж тогтоогоо биз

Эр бяртайгаа исэлдэж дээлэндээ багтахаа болиход

Энгэрийн хоёр товчоор арай нэг тогтоогоо биз

Арслан зааны сүрэг шиг монголын их бөхчүүлээ гэж

Алтайн Мөнх оргил шиг эрийн сүлд Эрдэнээ гэж...

 

1999 он


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(3 өдрийн өмнө)
ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(25 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(29 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли