ДУРЛАЛЫН ВАЛЬС

Үсэргээ морьдын тоостой солонго хөлөглөн бууж

Үдшийн од дайвтал бүжиж цас унаж байхад

Үүлс уулс талцуулан найргийн хурим хийж

Үлгэр шиг жаргал эрхлүүлэн сэтгэлийн дарс залгилж байхад

Үзэг бийр шиг гоо биесээр амьдралыг таталган бичиж

Үүр өглөөг булаалдан хоёул тоглож байхад

Хөл хүнд хань минь зэрэглээнд хөвөх мэт

Хөг яруу айзамд жингүйдэн бүжихэд

Уулга томоогүй сэтгэл борооны дусалтай найрч

Уран зургийн бүх өнгөөр сүлэлдэнхэн байдаг аа

Сүүмэн зэрэглээ хөхөж цадсан хавар

Сүрэглэн ирэх шувуудын дуун бүүвэйнд зайлагдан

Хөлчүү хөлчүү уулсыг дайвуулан зүүдлэх мэт

Хөл нийлж навчис товшлохуй тогоруу цам харайдаг аа

Дурлалын вальс зохиож цуурай нөмрөн бүжихэд

Дуниар мөнгөн сар үүл зайчилж шохоорхдог оо

Догонцож гүйх салхин уулс сэлгэн бүжиж

Дорнын цэнхэр аялгуу уулс сандайлан сонсдог оо

 

 

 

1999.1.4

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР
Зэн буддизм бол сонголт үгүй ухамсар юм.
(7 цагийн өмнө)
ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(1 сарын өмнө)
ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ

Хуанли