ТЭР ЖИЛИЙН НААДАМ


ТЭР ЖИЛИЙН НААДАМ

Сийлэнбөөрийн аянаас сэрүү татан салхилж

Шинэхэн тэрлэг гандаан нар аахилсан наадам

Жилдээ ганцхан алаглах наадмын өнгө булааж

Зүүдний сайхан Дүүриймаа зүрхэнд дэлбээлсэн наадам

Дэнж бүрхсэн майхан зүүд юм шиг дэрвэж

Тэнзэн ташууртай ах нар бүлтийж мэлэрсэн наадам

Дэлхийг эзлээд ирсийм шиг дээл хөөргөсөн эрс

Талимаа сайхан харцанд чинь талцаж согтсон наадам

Дэвж гарах бөхчүүл тэнхээндээ аархан

Дэлгэрхэн чиний өмнө бяр амтагдсан наадам

Дэл намираа хүлэг уяа битүү гийнгоолж

Дэлхий багадсан хурдны тоосонд нар жижгэрсэн наадам

Инээхэд чиний шүд энэ нарны цаанаас яралзаж харагдан

Инээхэд чиний дуу энэ тэнгэрийн гүнээс цуурайлж сонсдон

Насны найраг намайг чамтай хамт бүүвэйлж

Намрын сувдан шүүдэр бөнжийж үлдсэн наадам

Сийлэнбөөрийн аянаас сэрүү татан салхилж

Шинэхэн тэрлэг гандаан нар аахилсан наадам

Жилдээ ганцхан алаглах наадмын өнгө булааж

Зуүдний сайхан Дүүриймаа зүрхэнд дэлбээлсэн наадам


1998.7.16


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ  БЭГЗИЙН ЯВУУХУЛАН ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ БЭГЗИЙН ЯВУУХУЛАН
Яруу найргийн тэнгэрлиг аянд хөтөлсөн багш минь
(28 минутын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2: ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2:
Монгол бүсгүй
(8 цагийн өмнө)
ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ
Эх орны дайны агуу ялалтын түүхт 80 жилийн ойд
(3 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН

Хуанли