ХҮНСНИЙ ИНЖЕНЕР, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ


ХҮНСНИЙ ИНЖЕНЕР, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Хүнсний инженер, биотехнологийн сургууль –

Хураагуур судсаар хүрхрээ шиг чихэлдэж

Багшийн зүрх агшихад манарч муурч

Бас дахин тэлэхэд хөлс чийхран тавирч

Эгээ л таван цул зургаан саваа дундалчилгүй

Идээ ундны технологийн чивх норгон

Хөлд орж, хэлд зүгширч

Хүнс хоол энэ тэрээр донтсон

Эгдүүтэй додьгор энэ бяцхан оюутнууд

Ньютоны механиктай нүүрэлдэж

Нүүрс-ус, уурагтай төрхөмссөн шиг

Бичил амь, вирус бактери нүдэлж

Биотехнологи, квант физик том том ярьсан шиг

Аминдэм, линолын хүчлээр угжуулсан

Адтай жаахан антиоксидант оюутнууд

Зун амраад харьчхад нь

Цухалдаж агааргүйдэм, аминдэмгүйдэм

Цуглаж хураад адуу шиг, эмнэг хангалууд шиг

Чих дүлийрэм, газар доргим

Кальцийн хлор шахцийм шиг, плазм юүлцийм шиг

Эрдэнэ засгийн унагыг исгэрүүлэм

Энэ шаагилдсан их молекулууд -

Хүнсний инженер, биотехнологийн оюутнууд.

ШУТИС, 2009 он



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР
Зэн буддизм бол сонголт үгүй ухамсар юм.
(6 цагийн өмнө)
ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(1 сарын өмнө)
ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ