ИХ БАГШ ТАНДАА ТАЛАРХСАН ЗҮРХЭН ЧИНАДЫН ДУУЛАЛ МИНУ


ИХ БАГШ ТАНДАА ТАЛАРХСАН ЗҮРХЭН ЧИНАДЫН ДУУЛАЛ МИНУ
 

  • Ертөнцийн шагналын төлөө үхэн хатан хошуурцгааж байхад Бурханы шагналын төлөө өөрийгөө золихгүй бол мунхаг.
  • Бурхан бясалгалын минь хором бүрийг, амьдралын минь чөлөө учрал бүрийг урамшуулдаг.
  •  Их Багшийн минь шавь нар 100 000 нартай тэнцэхүйц Гэрэлийн ертөнцийн харъяатууд. Гайхамшиг үүгээр дуусаагүй.
  •  Хамаг амьтны зовлонг ухаарсан минь ертөнцөөс олсон дээд олз. Сансрын хүлээс! Би бас гаслантын нэг нь байсийм шүү гэж бодоход айдас хүйдэс жихүүцүүлж байна!
  •  Агуу мэдлэг ганц л үгэнд хураагдана. Тэр нь Хайр. Эс бөгөөс бүх дэлхийг дүүртэл эрээчих болох биз ээ. Аугаа буян нэг л томъёонд багцлагдана. Тэр нь Гэгээрэл. Эс бөгөөс мянга мянган төрлийг туулах болох буй за.
  •  Бурхангүй нь өөрөө бурангуй үзэл, шалтгаан нь мунхаг, итгэлцүүр нь оюуны хоосрол. Бурханыг таних эрх чөлөө хайрласан алтанхан цаг үе мину! Энэ бол Их Багш Таныхаа ач ивээлээр ертөнцөөс чөлөөлөгдсөн нэгний дээдийн дээд талархал юм шүү!
  •  Энэ дэлхий ертөнцийг хараач! Өөр юу ч бус гагцхүү чөлөөлөлт! Их Багшийн маань шавь нар үе үеэрээ, үр удмаараа, ахан дүүс элгэн саднаараа, найз нөхөд танил талаараа, мал амьтан, нохойтойгоо цөм чөлөөлөгдөж байна. Ямар гээчийн гайхамшиг вэ, Бурхан минь!
  •  Тархи, махбодын амьтныг ухамсар-сүнсний хүмүүн бодьгал болгожээ, Та минь. Сэтгэлийг зүрхэн хайрын галд түүдэглэн шатаасаар л, Та минь! Шатаж барагдашгүй яасан сүрхий буртаглагдаа вэ энэ сэтгэл. 
  •  Шавь намайгаа алив бүхнээс салгаж, ажил ямба үгүй, алдар хэргэм үгүй, ая тух үгүй, амьтны сүргээс мулталж, амьдралын хүлээсээс салгаж, ерөөлтийг орхиж, ертөнцийг огоорч, адгийн гууримч болгож, ашдын Үнэнд дөтлүүлсэн Ачтан билээ, Та минь.
  •  Амьдрал дундуур туучаад өнгөрсөн мөрөө баллаж, “амьддаа ахин төрөх” аз завшаан хайрласан Багшдаа зүрхэн тольтын талархлын дууллаа чинадаас эгшиглүүлэн өргөмү.
  •  Хөрш маань мужаан, би бясалгагч. Хоногийн 24 цаг хоёуланд маань багадна. Нэг нь ертөнцийн, нөгөө нь диваажингийн хичээл үзнэ. Хоёул ганц л юмны эрэлчид. Нэг маань амьдралын ард гарч жаргах гэнэ. Нөгөө нь амьдралыг огоорч жаргах гэнэ.

 
 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр, Цагаан-Үүр, Хөвсгөл
 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ  БЭГЗИЙН ЯВУУХУЛАН ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ БЭГЗИЙН ЯВУУХУЛАН
Яруу найргийн тэнгэрлиг аянд хөтөлсөн багш минь
(1 цагийн өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2: ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ 2:
Монгол бүсгүй
(9 цагийн өмнө)
ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ
Эх орны дайны агуу ялалтын түүхт 80 жилийн ойд
(3 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН